С.Баярцогт эдийн засгийн удаашралын шалтгааныг ингэж тайлбарлав


7 жил

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн төлөв байдлын тухай танилцуулав.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр тэр  “Эдийн засгийн өсөлт 2013 онд 11.6 хувь, 2014 онд 7,9 хувь, 2015 онд 2,4 хувь, 2016 онд 1 хувьтай гарсан,” гэсэн ба үүнийг дараах шалтгаантай холбон тайлбарлажээ.

  • дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханш буурсан
  •  хөрш улсуудын эдийн засаг буурсантай холбоотой
  •  төсөв мөнгөний алдаатай бодлого
  • өмнөх Засгийн газар, Монголбанктай хамтарч төсөвт тусгагдаагүй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн

Харин одоо засгийн газар “эдийн засгийн хүндрэлийг сааруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна” гэж тэр хэлжээ. Нэмээд ОУВС-тай хамтарч ажиллах болсон гэдгийг дурдсан байв.

С.Баярцогтын хэлж буйгаар засгийн газрын өрийг 2016 оны төсвийн жилд 88 хувь, 2017 оны төсвийн жилд 85 хувь, 2018 оны төсвийн жилд 80 хувь, 2019 оны төсвийн жилд 75 хувь, 2020 оны төсвийн жилд 70 хувь, 2021 оны төсвийн жилд 60 хувь байхаар тооцож байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү