Зээлийн эргэлтийн сангаар дамжуулан бичил зээл олгож эхэлжээ


7 жил

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханх сум болон Хатгал тосгоны иргэд өөрсдөө захиран зарцуулах зээлийн эргэлтийн сан байгуулахаар болжээ.

Уг эргэлтийн сангаас аялал жуулчлал, гар урлал, зөгийн аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн, малын түүхий эд зэрэг дэд төслүүдэд жилийн 2.4 хувийн хүүтэй, 18 сар хүртэлх хугацаатай бичил зээлийг олгоно.

Зээлийн эргэлтийн сангийн хороонд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Сумын орчны бүсийн зөвлөл, бизнес эрхлэгчид, эмэгтэйчүүдийн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аялал жуулчлал эрхлэгчид, малчид, мал аж ахуй эрхлэгчид болон ахмадын төлөөлөл зэрэг нийт 7 хүн багтжээ.

Цаашид Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы сэргээн босголтын зээлийн банкаар /KFW/ дамжуулан БОАЖЯ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд гурван бүсэд зээлийн эргэлтийн сантай болох юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү