Хятадын хөгжилд Хятад маягийн философи хэрэгтэй гэв


7 жил

Социализмын хөгжилд Хятад маягийн философи ба нийгмийн мэдлэгийн салбарууд чухал үүрэгтэй гэдгийг Хядадын Нийгмийн Мэдлэгийн Академийн ерөнхийлөгч Ван Вейгуан хэлжээ.

Хятадын Коммунист намын төв Хороо “Хятад шинжтэй философи ба нийгмийн мэдлэгийн салбарыг”  бий болгоход хурдтай ажиллаж байгаа гэсэн байна. Нийгмийн мэдлэгийн салбар гэдэгт түүх, эдийн засаг, улс төр, нийгэм ба экологи орж байгаа аж.

Ван Вейгуаны хэлсэнээр философи ба нийгмийн салбарууд олон улсын хүнд төвөгтэй нөхцөл байдлыг шийдэхэд чухал байдаг.

“30 жилийн реформ, нээлтээр Хятад улс мэдэгдэхүйц эдийн засаг ба нийгмийн ахицтай байсан, гэхдээ янз бүрийн идеологи, бодлууд гэнэт гарч иээрд байна. Үүнд ерөнхийдөө санал нэгдэнэ гэдэг хэцүү ажил. Бидэнд энэ том онолын бас практик асуудлуудыг Хятад шинжтэй философи, нийгмийн мэдлэгийн салбаруудаар шийдэх яаралтай хэрэгцээ байгаа.” гэж Ван Вейгуан тайлбарлажээ.

Өмнө нь 2016 онд гэхэд л Хятадын ерөнхийлөгч Си Жинпин Хятад маягийн философи хэрэгтэй тухай ярьж байсан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү