Албан хаагчдын орон сууцны барилгын гүйцэтгэл 30 хувьтай байна


7 жил

Архангай аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 30 айлын орон сууцны барилга бариулахаар болж, тус барилгын гүйцэтгэгчээр Архангай аймгийн “Гурван тамир” компани ажиллаж байна.

Компанийн зүгээс ОБГ-ын нийт албан хаагчидтай уулзаж, гэрээ танилцуулж, байрны хөнгөлөлт урамшуулал, төлбөрийг уян хатан нөхцөлтэйгөөр төлөх боломжийн талаар хэлэлцэв.

Орон сууцны барилга ирэх есдүгээр сард ашиглалтад орно. Одоогоор барилгын ажлын гүйцэтгэл 30 хувьтай явагдаж байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү