Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан


7 жил

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2017 оны 05 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 хэм, говийн аймгуудын нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын саваар 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.   

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 05 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын   нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд  зарим газраар секундэд   14-16 метр, 27-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар секундэд түр зуур   20-22 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө   19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав нутгаар  шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.  27-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү