Ойрын хоногуудад бүх нутгаар халж хуурайшилт ихэснэ


7 жил

2017 оны 5 дугаар сарын 22-ноос 29-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Ойрын хоногуудад бүх  нутгаар халж хуурайшилт ихэснэ -


Баруун аймгуудын нутгаар:

Тавдугаар сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 26-27-нд зарим газраар 14-16 м/с, Алтайн уулсаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-26-нд Завхан, Баянхонгорын хойд шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна. 27-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар:

Тавдугаар сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 27-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-26-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 24-29 хэм хүрч хална. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд бүх нутгаар  сэрүүсч Хөвсгөл, Хангайн уулсаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн цочир хүйтэрнэ өдөртөө 10-15 хэм дулаан байх төлөвтэй.


Зүүн аймгуудын нутгаар:

Тавдугаар сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд хойд хэсгээр, 28-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 23-нд зарим газраар 12-14м/с, 27-28нд ихэнх нутгаар 15-17 м/с, 28-нд зарим үед 18-20 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 22-23-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. 24-27-нд халж Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 29-34 хэм дулаан байна. 28-нд сэрүүсч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар:

Тавдугаар сарын 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 27-28-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 22-нд сэрүүвтэр байх ч цаашдаа 28-ныг хүртэл халж 24-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 31-36 хэм хүрч хална. 28-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү