Өнөөдөр болох үйл явдал


7 жил

09:00 цагт Туушин зочид буудалд ДЭМБ-аас Монгол Улсын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээний талаар хэлэлцүүлэг болно. 

09:00 цагт МҮХАҮТ-ын их танхимд “Борлуулалттай уягдсан интернэт маркетинг” сэдвээр 2017 оны Интернэт маркетингийн конференци арга хэмжээг зохион байгуулна. 

09:00 цагт Монголбанкны В байранд Монголбанкнаас “Орон сууцны зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Засгийн газар, Монголбанк, МИК "ОССК" ХХК, их дээд сургууль болон арилжааны банкны төлөөллүүдтэй хамтран зохион байгуулна. 

09:00 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт Онол, практикийн бага хурал болно.

10:00 цагт Сүхбаатарын талбайд Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааг сурталчилах "Нээлттэй хаалганы өдөр" болно. 

10:00 цагт МХЕГ-ын үйл ажиллагаа сурталчлах "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно.  

11:00 цагт Шастины нэрэмжит III төв эмнэлэгт Японд үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. 

13:30 цагт Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” –ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У-Сун болон бусад албаны хүмүүс оролцоно.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү