Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг сумдад ажиллаж байна


7 жил

Дорнод аймгийн Засаг даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.

Тавдугаар сарын 8-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахалсан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Цогтбаяр, Байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн албаны дарга Н.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн суманд ажиллав.



Тус ажлын хэсэг сумдын Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм, мөн иргэдийг нэн ялангуяа мал бүхий иргэдэд сумын зүгээс гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж мэдээлэл хүргэж буй байдал, гал түймрийн аюулыг хэрхэн аюулгүй давах гарах талаар сайтар сургаж бэлтгэх, малчин өрхийг гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг бодит байдалд нийцүүлэн хийх зэрэг ажлуудтай танилцаж, заавар, чиглэл өгч ажиллаж байна. Ажлын хэсэг үргэлжлүүлэн Матад, Халхгол суманд ажиллана.

Б.Отгонбавуу

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү