Израйль улсын батлан хамгаалахын атташе сургалтын нэгдсэн төвд зочиллоо


7 жил

Израйль Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин Сайдын Яамны Батлан Хамгаалах Яамны атташе, хурандаа Алаа Абу Рукун, Израйль Улсын Монгол Улс дахь өргөмжит консул Д.Амар нар Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцан, ярилцлага өрнүүлж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа терроризм, хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдыг урт болон богино хугацааны сургалтад хамруулах талаар ярилцав.

Мөн тус улсын мэргэжлийн байгууллагаас сургагч багш урьж, Монголын цагдаагийн байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулах, албаны нохойгоор гэмт хэрэг илрүүлэх арга тактикийг боловсронгуй болгох, үнэрийн лабораторийг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр харилцан санал солилцон, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү