Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан


7 жил

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэнтэйн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 13-18 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү