Сургалтын төвд шүүхийн шинжилгээний сургалтын кабинет байгууллаа


7 жил

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АШУҮИС, Хан-уул дүүргийн “ТДБ” уламжлалт эмнэлэг зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр "Шүүхийн шинжилгээний сургалтын кабинет"-ыг шинээр байгууллаа.

Гэмт хэрэг, осол аваарын үед гэмтэж бэртсэн хохирогчид газар дээр нь эмнэлгийн анхан шатны тусламжийг түргэн хугацаанд үр дүнтэй үзүүлэх арга дадлыг цагдаагийн алба хаагчдад эзэмшүүлэх, шүүхийн шинжилгээний сургалтыг явуулах зорилгоор тус сургалтын орчинг бий болгосон юм.

Түүнчлэн шүүхийн шинжилгээ хийх эрх зүйн үндэс, гэмтлийн зэрэг тогтоох, хүний биеийн бүтэц, нэршил, тодорхой хэрэг дээр шинжээчид тавих асуултыг тодорхойлох зэрэг хичээлийг шинээр байгуулсан сургалтын орчин /кабинет/-д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн алба хаагчид зааж, явуулснаар сургалтын чанар, үр дүнд ахиц гарна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү