COVID-19: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнийхэнд зориулсан зөвлөгөө


4 жил

COVID-19 цар тахлын үед бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээний байгууллага, ажилтнуудад зориулсан зөвлөгөөг хүргэж байна.

Ачаа тээврийн байгууллагад:

  • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
  • Ажлын байрыг өдөрт 2 удаа тогтмол цэвэрлэх
  • Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 0,25мл белизна хийж халдваргүйжүүлэх
  • Агаар сэлгэлт хийх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Ачаа, тээшийг зайтай байрлуулах
  • Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх
  • Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх
  • Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх

Хүргэлтийн ажилтанд:

  • Амны хаалт
  • Бээлий өмсөх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх
  • Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
  • Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх
  • Хүн хооронд 1.5-2 метр зай барих

Үйлчлүүлэгчид:

  • Амны хаалт зүүх, бээлий өмсөх
  • Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах
  • Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 0,25мл белизна хийж арчих
  • Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх
  • Гаднах сав, баглаа, боодлыг хаях
  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх
  • Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх

 Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү