ХӨСҮТ: Халдвар аваад эдгэрсэн 13 хүн ажиглалтаас бүрэн гарсан


4 жил

Монгол Улсад 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 185 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс нь 44 хүн эдгэрч, 141 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн эмчилгээний ор хоног нь 14-53 буюу дунджаар нэг өвчтөн 30 хоног эмчилгээ хийлгэж байгаа аж. Өвчтөнүүд 5-65 насныхан бөгөөд 5-15 настай таван хүүхэд байна. 

Илэрч буй гол эмнэлзүйн шинж тэмдэг нь

  • толгой өвдөх,
  • дотор муухайрах,
  • булчин өвдөх,
  • сульдах,
  • ханиалгах,
  • амьсгал давчдах зэрэг байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. 

Эдгэрсэн хүмүүсээс 16 нь Энх саран сувилалд, 15 нь гэрийн ажиглалтад байна.

COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг ХӨСҮТ-өөс гаргаж, Энх саран сувилалд 14 хоног тусгаарлан ажиглаж, хоёр удаа шинжилгээ авч, гэрийн ажиглалтад гарсан үед нь мөн шинжилгээ авч, ажиглалтаас гаргаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн 16 хүн сувилалд тусгаарлагдсан бол 15 хүн гэрийн ажиглалтад байна. Харин эдгэрсэн 13 хүн ажиглалтаас бүрэн гарчээ. 

Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдээс хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа бөгөөд тэдний биеийн байдал хөнгөн байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү