Конго улсад эбола вирусийн халдвар дахин дэгдэж, дөрвөн хүн нас баржээ


1 сар

Африк тивийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын баруун хойд нутагт Эбола вирусийн шинэ тахал дэгджээ. Энэ тухай Конгын эрүүл мэндийн сайд Этени Лонгондо мэдээлсэн байна. Өдгөө 11 дэх удаагаа тус вирусийн халдвар дэгдээд буй нь энэ аж. Халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. 

Эбола вирус нь цус, биеийн шингэн, нас барсан хүний цогцос, эрхтнээр дамжин халдварладаг бөгөөд халдварын 90 хүртэл хувь нь үхэлд хүргэдэг юм. 2018 оны таваас долдугаар сард тус хотод Эболагийн тахал дэгдэх үеэр 33 хүн нас барж, 21 нь эдгэрч байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү