Мексикт коронавирус шиг хэлбэртэй мөндөр оржээ


4 жил

Мексикийн Нуэво-Леон мужид өчигдөр /2020.05.20/ тун өвөрмөц хэлбэртэй мөндөр оржээ. Олныг цочроогоод буй коронавирус шиг хэлбэртэй орсон мөндөр нутгийн олныг ихэд айлгасан гэнэ. Зарим хүмүүс үүнийг хүмүүсийг цар тахлын үед гэртээ байхыг тэнгэр бурхнаас сануулсан үйл явдал боллоо хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ Дэлхийн цаг уурын байгууллагын мэргэжилтнүүдийн хэлснээр энэ нь ямар нэгэн ер бусын үзэгдэл биш гэдгийг тайлбарласан байна. Хүчтэй шуурганы улмаас мөндрүүд хоорондоо мөргөлдөх, хайлах зэргээр газарт унах явцдаа янз бүрийн хэлбэрт орох үзэгдэл байдаг гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү