Бар коронавирусийн халдвар авжээ


4 жил

Нью Йоркийн Бронкс амьтны хүрээлэнгийн бар шинэ коронавирусийн халдвар авсныг албаныхан Ням гарагт мэдэгджээ.

Надя нэртэй, дөрвөн настай эмэгчин барнаас ханиадны шинж тэмдэг илэрсэн тул оношлоход коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тухай Wildlife Conservation Society байгууллага мэдээлжээ.

Надягаас гадна нийт зургаан бар, арслангаас халдварын шинж илэрч байгаа гэнэ. Тэдгээр амьтдад амьтны хүрээлэнгийн ажилтан халдвар тараасан гэж үзэж байгаагаа АНУ-ын хөдөө аж ахуйн яам мэдэгдсэн байна. Бронкс амьтны хүрээлэн гуравдугаар сарын 16-наас хойш хаалттай байгаа юм.

Шинэ коронавирусийн халдвар нь хүнээс хүнд дамжиж байгаа. Харин амьтанд халдсан цөөн тохиолдол бүртгэгдсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү