Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүүхэд бэртжээ


4 жил

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.04.04-05-ны өдрүүдэд нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 220-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж, үүнээс 3 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
Мөргөлдөх хэлбэрээр-2
Унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр-1
Онхолдох хэлбэрээр -3 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.04.04-ны өдрийн 11 цаг 10 минутын орчим СХД-ийн 9-р хороо Баянхошууны зам, Жанцангийн уулзварт Д жолоочтой Isuzu Cxz-81 Миксер нь Honda Fit, Toyota Prius-20, Hyundai Sonota-6, Hyundai Sonota-5, Toyota Prius-30, Ssangyong Korando, Nissan Tiidaмаркийн автомашинуудыг мөргөж, жолооч 26 настай.эрэгтэй А, 67 настай. эрэгтэй Н, 19 настай. эрэгтэй Ш, зорчигч 24 настай. эрэгтэй Б, 38 настай. эмэгтэй О, 20 настай. Эрэгтэй Б, 20 настай. Эрэгтэй С, 3 настай.эрэгтэй Г, 54 настай. Эмэгтэй Н, 80 настай. Эмэгтэй Д, 15 настай. Эмэгтэй Б нарын 11 хүн гэмтсэн,  

2020.04.04-ны өдрийн 17 цаг 00 минутын орчим Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Энгэрийн даравгай” гэх газар шороон замд Хаожуе маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 44 настай. эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,

2020.04.05-ны өдрийн 13 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Заг сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Урд хавчиг” гэх газар шороон замд Мустанг маркийн улсын дугааргүй М жолоочтой мотоцикл онхолдож, зорчигч 60 настай. эмэгтэй Э-гийн амь насыг хохироосон  хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 2зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,3 хувиар, хүний амь нас хохирсон осол 33,4 хувиар тус тус буурч, ослын улмаас гэмтсэн хүн 4 дахин өссөн үзүүлэлттэй байна.  

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [77.81.167.xxx] 4 жил
Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)