Кевин Дурант тэргүүтэй Брүүклин Нэтс багийн дөрвөн тоглогчоос коронавирус илэрлээ


4 жил

NBA-ийн Брүүклин Нэтс багийн Кевин Дурант тэргүүтэй дөрвөн тоглогч коронавирусийн халдвар авсан гэж ESPN мэдээлээ. Одоогоор тоглогчдын гуравт нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн байгаа бол Юта Жазз багийн дахин хоёр тоглогчоос коронавирус илэрчээ. 

Ийнхүү NBA-д Донован Митчелл, Руди Гобер, Кристиан Вүүд тэргүүтэй долоон тоглогч коронавирустэй нь мэдэгдэж буй.

Коронавируст халдвар спортын ертөнцөд хүчтэй нөлөөлсөөр Английн Премьер лигийн Челси клубд тоглож байсан Нигери тоглогч Жон Оби Микел Туркийн Трабзонспор клубийг орхиж буйгаа мэдэгдлээ. Туркэд коронавирусийн тархалт газар авч өнөөдөр анхны нас баралт бүртгэгдсэн билээ.

Эх сурвалж: NBA, Aljazeera

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү