Гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тосны экспортыг сэргээнэ


1 сар

Улсын Онцгой комиссын хуралдаанаар нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоосон шийдвэрийг цааш үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцжээ.

Энэ талаар Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин 

“Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоосон шийдвэрийг цааш үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцлээ. Ингээд гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тос тээвэрлэлтийг сэргээх шийдвэр гаргаж, холбогдох бэлтгэлийг хангах ажлын сайд, дарга нарт үүрэг болгож байна.

Түүнчлэн уг хуралдаанаар тээврийн хэрэгслийн жолооч нарыг ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисоор хангах, сэжигтэй тохиолдол гарсан үед тусгаарлах байрыг бэлдэх гэх мэт асуудлыг холбогдох албаныханд даалгасан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү