Энэ сарын 26, 27-ны өдөр БҮХ НИЙТЭЭР амарна


4 жил

Энэ сард бүх нийтээрээ хоёр өдөр дараалан амрах ажээ. Учир нь арваннэгдүгээр сарын 26-нд  буюу ирэх долоо хоногийн Мягмар гарагт "Улс тунхагласны баяр", 27-нд буюу Лхагва гарагт "Чингис хааны мэндэлсэн өдөр" тохиож байгаа юм.

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Харин Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэхээр 2012 онд хуульчилж Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн 2012 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байдаг.

Энэ жил өвлийн тэргүүн сарын шинийн 1-н арваннэгдүгээр сарын 27-н хэмээн хуанлид тэмдэглэгджээ. Хуулийн дагуу бүх нийтээр амрах тус өдрүүд нь энэ жил ажлын өдөр буюу Мягмар, Лхагва гарагт таарч байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль

4 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын өдөр

4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.

4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү