“Харанга”-ын гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг УГЗ цолоор шагнана


3 долоо хоног

Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнахаар болжээ. Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарын урлагт 40 гаруй жил зүтгэсэн зүтгэл, гавъяа шагналыг үнэлж өнөөдөр /2019.10.29/ Төрийн ордонд шагналыг нь гардуулах бөгөөд төв талбайд рок попынхон хүндэтгэл үзүүлэх гэнэ.

“Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож буй. Тэд 30 жилийн ойдоо зориулсан “Замд гаръя” тоглолтоо аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт нижгэр тэмдэглэж,үнэнч фенүүдтэйгээ хамт тэмдэглэсэн билээ. Тэдний баярт үдэш бөмбөрчин Н.Пүрэвдашийн гоцлол үзүүлбэр тоглосон нь үзэгчдийн сэтгэлийг огшуулсан юм. Түүнийг “Харанга”-ын цохилох зүрх нь гэлцдэг.

Гитар хөгжим эвлэгхэн тоглочихдог Ц.Энхманлай, Я.Одсүрэн нарын нөхөрлөл “Харанга” хамтлагийн эхлэл байсан гэдэг. Хамтлагийн гишүүд анх 1977 онд Ардын армид татагдан танилцаж, "Соёмбо" хамтлагт хамтдаа тоглох болсон байна. Үүнээс хойш 10 гаруй жилийн дараа 1989 онд Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагийг байгуулсан түүхтэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү