2019 онд Энэтхэг улсын 1,2 сая хүн төрийн албаны өгчээ


5 жил

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын төрийн албаны төв байгууллагын хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаатай холбогдуулан өнгөрсөн жил Энэтхэг Улсын Холбооны төрийн албаны комисс /UPSC/-ын дарга Монгол Улсад айлчилсан.

Мөн манай улсаас яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын төлөөлөл Энэтхэг Улсын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна. 

 

Энэтхэгийн Төрийн албаны комиссын 1916 онд гаргасан дүрэм журам, шалгалтын материал

Энэ өдрүүдэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Шинэ Дели хотноо Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Холбооны төрийн албаны комиссын дарга Арвинд Саксена нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хоёр орны төрийн албаны төв байгууллагын харилцан хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан байна.

Уг санамж бичгийн хүрээнд БНЭУ-ын төрийн албаны төв байгууллага болох Холбооны төрийн албаны комисстой төрийн албаны чадавхийг дээшлүүлэх, сонгон шалгаруулалтын оновчтой тогтолцоог бий болгох зэрэг бүхий л чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.   

Энэтхэгийн төрийн албаны шалгалтад батлан хамгаалахын чиглэлээр сүүлийн жилүүдэд хамгийн өндөр оноо авсан хүмүү

Айлчлалын үеэр Холбооны төрийн албаны комиссын дарга, гишүүд төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

БНЭУ-ын Холбооны төрийн албаны комиссын үйл ажиллагаа, статус нь 1947 онд Үндсэн хуулиариа баталгаажсан түүхтэй. Комисс нь 6 жилийн хугацаагаар 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хараат бусаар ажилладаг бөгөөд тэднийг БНЭУ-ын Ерөнхийлөгч томилдог байна.


БНЭУ-ын төрийн албанд 6,5 сая хүн ажилладаг бөгөөд Холбооны төрийн албаны комисс нь төв болон мужийн төрийн албыг эрхлэх, төрийн албанд элсэгчдийг сонгон шалгаруулах, тэдний нийгмийн баталгааг хангах, дэд бүтэц, тусгай албадын удирдах албан тушаалтан, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газрууд, банк, санхүүгийн байгууллагуудын дээд удирдлагыг нэр дэвшүүлэх шалгалтыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна. 

Дээрх чиг үүргийн хүрээнд Төрийн албаны комисс нь төрийн албанд ажилласан шалгалтыг зохион байгуулах, ажилтантай шууд ярилцлага хийх замаар элсүүлэх, дэвшүүлэх, сэлгэн ажиллуулах, ажилтан элсүүлэх дүрэм, журмуудыг боловсронгуй болгох, зөрчил гаргагчдад сахилгын шийтгэл ногдуулах чиг үүргийн хүрээнд Засгийн газар, Ерөнхийлөгчид зөвлөх, жил бүр ажлаа тайлагнах, парламентын 2 танхимд мэдээлэх ажлыг хийж гүйцэтгэдэг байна. 

 Энэ онд Энэтхэгийн Холбооны төрийн албаны комисс нь 1,2 сая хүнээс төрийн албаны шалгалтыг авсан байна. 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийг БНЭУ-ын Шударга ёс, нийгмийн хамгааллын яамны сайд бөгөөд Энэтхэг-Монголын парламентын бүлгийн дарга Раттан Лал Катариа болон Холбооны төрийн албаны комиссын дарга Арвинд Саксена, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Навин Шревастава нар тус тус хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны хөгжлийн асуудлаар санал солилцож, тодорхой ажлуудыг хамтран хийхээр тохиролцлоо. 

 Төлөөлөгчид БНЭУ-ын төрийн албаны үүсэл хөгжил, түүхэн замнал, орчин үеийн ололт амжилтын талаар дэлгэн үзүүлсэн төрийн албаны музейг үзэж сонирхон, хүндэтгэлийн дэвтэрт санал сэтгэгдлээ үлдээв. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [105.112.58.xxx] 5 жил
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802