Tiktok үйлчилгээг Энэтхэг улсад хориглолоо


5 жил

Энэтхэгийн засгийн газар Хятадын компанийн бүтээгдэхүүн болох видео контентыг хүмүүс хоорондоо хуваалцах зориулалттай Tiktok үйлчилгээг хаах шийдвэрийг өчигдөр гаргажээ.

 

Иргэний нийгмийн хэсэг идэвхтнүүд уг сүлжээгээр садар самуунд уруу татсан порнограф агуулгатай материал тарж байгааг буруутган шүүхэд хүсэлт гаргаад байсан юм.

Шүүхээс хориглох шийдвэр гарсныг Хятадын компани эсэргүүцэж, дээд шүүхэд давж заалдсан байна. Харин Энэтхэг улсын дээд шүүх Даваа гарагт дунд шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэнээр Tiktok үйлчилгээ тус улсад хаагдаж байгаа юм.

15 секунд хүртэл урттай богино видео материалыг хүмүүс хооронд дамжуулдаг Tiktok нь өнгөрсөн онд Facebook, Instagram үйлчилгээнүүдийн гол өрсөлдөгч болон тодорсон юм.

Одоо тус үйлчилгээ дэлхий даяар 500 орчим сая хэрэглэгчтэй байгаагийн 120 гаруй сая нь Энэтхэгт байдаг. Энэтхэгийн хөрш Бангладеш улсад өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн ижил шалтгаанаар Tiktok-ийг хоригложээ.

Мөн тухайн сард АНУ-ын засгийн газар тус үйлчилгээг хүүхдийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан хэрэгт буруутгаж, $5.7 саяар торгож байсан юм.

Tiktok үйлчилгээг Хятадын хамгийн өндөр үнэлгээтэй стартап компани болох ByteDance бүтээжээ. Энэтхэгийн засгийн газар Apple, Google компаниудад Tiktok аппликэйшныг App Store, Google Play дэлгүүрүүдээс хасах хүсэлт илгээсэн байна.

 

Эх сурвалж: AFP

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү