Дархан чиглэлийн замыг ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15-наас ХААНА


5 жил

“Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын бэлтгэлийг хангах, газар чөлөөлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт”-ын талаар сонсгол хийж байна. 

Сонсголд тус яамны газар, хэлстийн удирдлагууд, аймаг нийслэлийн засаг дарга нар оролцож байна. 

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан замын ажилтай холбоотой дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл түр хаах юм байна. Зам хааж байгаатай холбоотой түр зам гаргаж, том оврын ачаа тээвэр болон төмөр замын нэмэлт аялалуудыг гаргах юм байна.

Зам хааж байгаатай холбоотойгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн сумдын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг одоо ашиглаж буй авто зам дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр зам гаргана. Мөн хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрэх юм байна.

Түр зам гаргаснаар хөдөлгөөний хурд буурах ч урт өөрчлөгдөхгүй учир хот хоорондын тээврийн үйлчилгээний цагийн хуваарь үнэ өөрчлөгдөхгүй юм байна. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий болгон өргөтгөхөөр болсон. Одоо ашиглаж байгаа хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл"-ийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.

Мөн шинээр барих хоёр эгнээ автозамын хөрөнгө оруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр болж, тус банкны зээлийн журмын дагуу бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү