2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий тухай ном гаргажээ


9 сар
ОХУ-д зохион байгуулсан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай “Россия 2018” номын нээлт Москва хотод болжээ.
 
Олон амжилтын анхдагч болсон 2018 оны ДАШТ-ий талаарх мэдээллүүд, дасгалжуулагч, тоглогчидтой хийсэн ярилцлага, сонирхолтой баримтууд, статистикийн мэдээллүүдийг оруулсан уг номыг 3000 хувь хэвлэсний 2000-ыг нь орос хэлээр, 1000-ыг нь англи хэлээр гаргасан байна.
 
Зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын 11 хотод болсон ДАШТ-д Францын шигшээ баг Хорватын багийг ялж, аварга болсон бол Бельгийн шигшээ баг гуравдугаар байранд орсон. Оросын шигшээ баг түүхэндээ анх удаа шөвгийн наймд шалгаран үлдсэн билээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү