Өнөөдөр болох үйл явдлууд


6 жил

09.00 цагт  "Хавдар судлалын тулгамдсан асуудал-2018" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Чингис зочид буудлын хурлын танхимд болно

09.00 цагт ШУА-ийн Химийн Хүрээлэнд Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори байгуулагдсны 45 жилийн ой тохиож байна. Энэхүү ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд эхэлнэ. Бүтэн өдөр үргэлжлэх энэхүү эрдэм шинжилгээний хурал нь 2018 оны онцлох чухал ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Энэ үеэр “Байгалийн нэгдлийн хими-Дэлхийд гарах гарц”, “Уураг судлахын учир”, “Монгол орны зарим эмийн ургамлын алкалоидын судалгаа”, “Уламжлалт Лидэр-7 тангийн чанарын судалгааны асуудал” зэрэг 10 гаруй томоохон илтгэл тавигдах юм байна.

09.00-13.00 цагт  "Зээлийн хүүг бууруулах арга замууд" хэлэлцүүлэг Монголбанкинд болно.

10.00 цагт Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, ашиглалтын нэгдсэн систем бий болгох зөвлөлдөх уулзалт  Засгийн газрын II байрны хурлын танхимд болно. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтад хамгийн чухлаар тавигдаад байгаа газрын харилцаа, бүтээн байгуулалт болох уул уурхайн хайгуул, ашиглалт, төмөр ба авто зам, суурьшлын бүсэд газар олголт, газар тариалан, аялал жуулчлалтай холбоотой бодлого, төлөвлөлт хийдэг төрийн захиргааны төв байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудын хүрээнд тус зөвлөлдөх уулзалтыг Соёлын өвийн үндэсний төвөөс зохион байгуулж байгаа аж.

11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралт” сэдвээр мэдээлэл хийнэ.

14.00-16.00 цагт Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно. 
Хэлэлцүүлэгт:
- “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хөгжлийн загвар” сэдвээр АШУ-ны доктор, профессор М.Туул 
- “Цэргийн насны эрэгтэйчүүдийн бие бялдар” сэдвээр ЦШУ-ны доктор С.Балжир 
- “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрсдэлт хүчин зүйл” сэдвээр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн нар тус тус илтгэл тавина.

15.00 цагт  МУИС-ийн “Эрдмийн танхим”-д "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019" гардуулах үйл ажиллагаа болно. Өмнө нь "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг"-ийг тухайн хичээлийн жилд 20 орчим оюутанд олгодог байсан бол энэ хичээлийн жилээс эхлэн жил бүр 200 гаруй оюутанд олгож байхаар болсон юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү