Жимс таны эрүүл мэндэд

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

5 жил

    Эзэгтэй таны зочноо дайлах ширээний зоогт жимс жимсгэнэ байх нь мэдээж. Тэгвэл эзэгтэй таны ширээг гоёох жимснүүдийн ач тус, онцлог чанарыг танд хүргэж байна.

Манго жимс зарим хавдраас хамгаалдаг

  Манго жимсний эх орон нь Өмнөд ази тэр дундаа Энэтхэг улс нь манго жимсний эх орон гэгдэг. Манго жимс нь олон зуун төрөл хэмжээ хэлбэртэй. Витамин С-ийн гайхамшигт эх булаг, витамин А ч мөн адил агуулагдах учраас дархлалын системийг идэвхжүүлдэг өгдөг. Тиймээс манго жимсийг долоо хоногт хэдийг ч идэж болно.

Мөн манго жимс нь бүдүүн нарийн гэдэс, нойр булчирхай, түрүү булчирхай, сүүний булчирхай, умай ходоод зэрэг эрхтнүүдийг хадвраас хамгаалдаг. Хадврын эмчилгээ хийлгэж буй хүмүүс өдөр бүр витамин С-ийн тунг хийлгэж дөрвөн сарын дараа ашиг тусаа авсан байдаг. Иймээс Витамин С-ийн өндөр агууламжтай уг жимс таньд олон талын ашигтай юм.

Гүзээлзгэнэ арьсны өвчнийг анагаагч

   Гүзээлзгэнэ жимсийг дундад зууны үед франц, америк, индина, грекүүд эртнээс тарьж ургуулж хэрэглэж байжээ. Гүзээлзгэнэ нь илчлэг багатай, С амин дэмээр бүрэн ханасан жимс. Фолийн хүчил, кали, төмөр, С,В аминдэмийг агуулдаг. Жин барих, урт болон богино хугацааны ой санамжийг сайжруулна. Үүгээр ч зогсохгүй гүзээлзгэнэ жимсийг хэрэглэснээр хөгшрөлтийн эсрэг идэвхитэй үйлчилгээ үзүүлж, арьсны уян хатан чанарыг сайжруулж, өнгөлөг гэрэлтсэн болгодог байна. .

Гүзээлзгэнэд агуулагдах хүчлүүд нь хавдар үүсэхээс сэргийлдэг. Гүзээлзгэнийн шүүс, гүзээлзгэнээр хийсэн эмийн бүтээгдэхүүнийг арьсны өвчний олон төрлүүдэд, халуурах, дэмийрэх мөн шүдний шүдний үрэвслийг эмчлэхэд хэрэглэж ирсэн байна.

Ханборгоцойн гайхамшигт чанар

Өмнөд Африк нь ханборгоцой жимсний эх орон бөгөөд, 16-р зуунаас эхлэн далайгаар дамжин Европт орж ирсэн. Уран барилгын бүтэцтэй ургадагаараа онцлог жимс. Хан боргоцой нь витамин С-г ихээр агуулдаг, эслэг ихтэй, витамин В-ын бүлэг, магни, төмөр агуулдаг. Илч тос багатай нь дээр гайхамшигтай эмчилгээний хүчтэй чанартай жимс юм.

Энэ нь хан боргоцойд марганц, бромелен, пероксидаза фермент байдагтай холбоотой. Марганц нь хүний бие махбодид маш бага хэмжээгээр агуулагддаг. Нэг аяга зүссэн хан боргоцой нь 2.5 мг марганц агуулдаг нь хүний хоногийн хэрэгцээг хангадаг. Марганц нь хүний дархлалын системийг хамгаалж цусан дахь глюкозын хэмжээг бууруулж, сахарын хэмжээг тодорхой түвшинд барьж байдаг байна.

Эрдэмтэдийн судалгаагаар хан боргоцой жимсний нөлөөгөөр зүрхний шигдээс, артрита, бронхит, түлэгдэлт, хоол боловсруулах замын эмгэг, уушигны хатгаа, халдварт өвчнүүдийг богино хугацаанд анагаадаг байна. Жимсэнд агуулагдаж байгаа пероксидаза фермент нь бие махбодийг хавдараас хамгаалдаг.

Хан боргоцойг шинэ болон нөөшилсөн хэлбэрээр нь долоо хоногт хэдэн ч удаа хэрэглэж болно. Ялангуяа салат, шарсан ногоотой хоолонд илүү амттай байх болно.

 

Арвин ургацын бэлгэдэл анар жимс

 Анар жимсийг эртний аман зохиолд ургац арвин байхын билэг тэмдэг гэдэг. Анар нь эрүүл хүнсний нэг төрөл. Нэг ширхэг анар нь 150 грамм орчим байдаг ба өөрийн хүссэн хэмжээгээр хэрэглэж болно.

Анар жимсэнд С амин дэм, кали, их хэмжээний эслэг болон бусад бодис агуулдагддаг байна. Калий нилээд хэмжээгээр агуулагдсан нь зүрх судасны системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Жимсний эслэг нь өтгөнийг бүдүүн, нарийн гэдэсээр дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хурдасган гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж шулуун гэдэсний үрэвсэл, өтгөн хаталт, бүдүүн гэдэсний хорт хавдараас хамгаалах үүрэгтэй.

 

Вирусны эсрэг үйлчилгээтэй чавга

Кавказ бол чавганы эх орон.  Хар чавга нь өөх тос, калори багатай. Өөртөө рибофлаванойд, витамин-В6, витамин С, кали , каротинн, флавнойд агуулдаг. Чавга нь вирусын болон нянгын эсрэг үйлчилгээтэй. Хамгийн гол шинж чанар нь хүчтэй агшаах үйлчилгээг булчинд үзүүлж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Чавгыг долоо хоногт хэдэн ч удаа идэж болно. Хэрвээ та өтгөн хаталттай бол өдөрт хагас аяга эсвэл нэг стакан шүүс уувал зохино. Чавганы шүүсийг өдөр тутам шинээр бэлтгэн хэрэглэх бөгөөд шүүсэнд сахар нэмдэггүй.

Нимбэг усны болон чийг баамны өвчнөөс сэргийлдэг

Эртний римчүүд нимбэгийг “Амьдрал тэтгэгч” гэж нэрлэдэг. Их Британийн далайн усан цэргүүд нимбэгний тусламжтайгаар усны болон чийг бамын цинга өвчнөөс өөрсдийгөө хамгаалдаг байж. Мөн хоолойн ангина шарх, арьсны өвчин, гэдэс дүүрэх, шархны эдгэрэлтийг түргэсгэхэд хэрэглэдэг.

Нимбэг нь их хэмжээний витамин-С агуулдаг учраас өдөрт хоёр халбага шүүс ууж чийг бам болон дархлалын системыг сайжруулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Нимбэгийг хүнсний ногоо, жимс, жимсний салат, загастай хамт хэрэглэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү