Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөх ажил өрнөж байна


6 жил

Нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ явуулж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн гишүүдийн хамт Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн газрын зөрчил арилгах  ажлын явцтай танилцаж, үүрэг өгсөн байна.

Баянзүрх дүүргийн 1, 26 дугаар хороодын гурван байршилд газар чөлөөлжээ. Тус дүүргийн 1 болон 15 дугаар хороонд шинээр тавихаар төлөвлөж буй авто замын трасст орсон хэсэгт хаалт хийсэн байсныг чөлөөлж, замын ажил чөлөөтэй явуула боломжийг бүрдүүлжээ.

Дүүргийн 3 дугаар хороонд шинээр төлөвлөгдсөн хэсэгт авто зам болон явган хүний зам гаргаж, орц гарцыг нээсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн нийт есөн байршилд газар чөлөөлөлтийн ажил хийсэн байна. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 138 дугаар сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд авто зогсоол хийхээр төлөвлөгдсөн хэсгийн газрыг бүрэн чөлөөлж, тохижилтын ажлыг хийх боломжтой болгожээ.

Дүүргийн  1 дүгээр хороонд нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам хааж, шат өргөтгөл хийсэн Топика ХХК-нд дүүргийн Газрын албанаас шаардлага хүргүүлсэн бөгөөд тус байгууллага шаардлагыг хүлээн авч шатаа нарийсган явган хүний зам гаргасан байна. Мөн тус хороонд үйл ажиллагаа явуулдаг МИГ даатгал ХХК хашааг татаж, явган хүний зам гаргах ажил бүрэн хийгдсэнийг холбогдох албаныхан хэллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжин газар чөлөөлөлтийн ажлыг цаг агаар хүйтрэхээс өмнө төлөвлөгөөний дагуу яаравчлан хийж,  зөрчлийг арилгахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд шат дараатай шаардлага хүргүүлж ажиллахыг дүүргийн Газрын албаны холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Эх сурвалж: ulaanbaatar.mn 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү