Японы хөгжмийн соёлыг тэргүүлэгч “Omnisight” хамтлаг Монголын тайзнаа


3 долоо хоног

Та бүхэн орчин үеийн Японы хөгжмийн соёлыг тэргүүлэгч “Omnisigt” хамтлагийн тоглолтыг үзэж, амьд хөгжмийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл 7 сарын 10-ны 21:00 цагаас Монголд ганцхан удаа  Choco Metropolis club-ын тайзнаа тоглогдох тоглолтонд ирж гайхамшигт хөгжмийн хэмнэлийг мэдэрч нэгэн үдэшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Omnisight” хамтлагийн тухай

“Omnisight” нь  2013 онд Япон улсын Коёото хотноо байгуулагдсан электроник амьд хөгжмийн хамтлаг юм.

“Omnisight” нь дан хөгжмийн L.E.D хамтлагийн ахлагч Мотохико Сато болон Boom Boom Satellites хамтлагийн бөмбөрчин Найки  Хирай болон бусад уран бүтээлчээс бүрддэг.

Уг хамтлаг нь 2015 онд анхны “Eternal return” цомгоо гаргасан ба энэхүү шинэ урсгал нь уран бүтээлч, амьд хөгжим сонирхогч хүн бүхний чихийг баясгах болно.

Omnisight хамтлагийн хөгжмөөс та бүхэн бааз гитар, бөмбөрийн хүчирхэг цохилтууд болон сансарын, байгалийн гэмээр содон авиа бүхий сонсголонт аялгууг мэдрэх болно.

 

 

Хаана: Гэрэлт гудамжинд байрлах “Choco Metropolis club”

Тасалбар: 20000 ₮ 

Холбоо барих утас:99999439

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү