Д.Трамп Финландад хүрэлцэн иржээ


6 жил
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийхээр Финландын Хельсинки хотод өчигдөр хүрэлцэн иржээ.

Д.Трампыг гэргий Меланья Трампын хамт АНУ-аас Финландад суугаа элчин сайд болон Финландын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, ГХЯ-ны ёслолын албаны дарга нар хүлээн авч уулзсан байна.
 
Д.Трамп, В.Путин нар өнөөдөр Хельсинки хотод уулзах билээ. Анхны бие даасан, бүрэн хэмжээний уулзалтын үеэр талууд өргөн цар хүрээг хамарсан асуудлуудыг хэлэлцэх юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү