Эвт шаазгай буга барина

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

2 жил 1491

Живх тараах, туул голоо цэвэрлэх, асрамжийн газрын хүүхдүүдэд туслахаас авхуулаад сайн үйлсийн аян байнга зохион байгуулдаг “120 19 комбинатынхан” фэйсбүүк групын хамт олонтой энэ удаад нэгэн өглөөг ярилцаж өнгөрүүллээ. 

-САйн байна уу? Хэзээнээс энэ аянг эхлүүлсэн бэ?

-Бид живх тараадаг аянг өрнүүлж байгаа бөгөөд анхны сэдэл санаа нь дөрөв ба түүнээс дээш төрүүлсэн эхчүүдийг дэмжиж илүү ихээр урам өгч баярлуулах зорилготой эхэлсэн сайн санааны аяны нэгээхэн хэсэг. Олон хүүхэдтэй ээжүүдэд төрөөс ирэх нийгмийн халамж маш багааас гадна одон медаль олгодог. Энэ нь магадгүй цаасан малгай төдий л зүйл байдаг. Гэхдээ яагаад төрөөс дөрвөн хүүхэдтэй II одонтой эхчүүдэд нэг өрөө байр, I одонтой ээжид хоёр өрөө байр яагаад өгч болохгүй гэж энэ чинь л жинхэнэ урамшуулал баярлуулж байгаа хэрэг шүү дээ. Олон хүүхэд гаргасан эхчүүдэд стрессдэх, сэтгэлээр унах нь их байдаг. Ингээд л бид ээжүүдийгээ баярлуулах зорилгоор живх тараах аяны бэлтгэл ажил эхэлсэн. Одон авсан ээжүүдийн мэдээллийг хороо дүүргээс авснаар эх үрсийн баяраар тараан үүнээс цааш хүүхэдтэй олон ээжүүд холбогдон тараагдах болсон.

-Энэ хугацаанд хэр их живх тараагдсан байна вэ ер нь тооцож үзсэн  үү?

-Энэ оны гуравдугаар сарын байдлаар хоёр сая гаруй төгрөгний живхийг давхардсан тоогоор 300 гаруй ээжүүдэд тараасан байсан. Харин гуравдугаар сард бидний ивээн тэтгэгчийн зүгээс ирдэг живх дууссан. Гэвч азаар гэх үү 120 19 нутгийн ахад их хэмжээний живх байсан учраас бид живх тараах аянаа үргэлжлүүлж чадсан юм. Сая хүүхдийн баяраар ээжүүдэд тараахаас гадна олон ээжүүд сураглаж байсан учир хагас сайн өдрүүдийн хагас сайн өдөр 11цагаас тарааж байгаа. Олон ээжүүдэд өгөх зорилготой учраас нэг хүнд 20-30ш живх өгсөн. Гэхдээ одоо живхний тоо цөөрсөн дуусах дөхөж байгаа.

 

-Өмнө зохиож байсан ажиллуудаасаа дурьдвал

- Өөрсдийн эдэлж хэрэглэж байсан зүйлсээ хэрэгтэй хүмүүст нь өгөх, солилцох ажилууд хийгддэг. Мөн бүх зөвхөн амьдралын боломж доогуур бус бусад хүүхдүүдийг баярлуулж урамшуулахыг зорьж байгаа. Жишээ нь бид авъяаслаг болон онц сурлагатай хүүхдүүдийг урамшуулж баярлуусан байгаа. Тэднийг баярлуулж, тэд урамшиж цаашлаад бидний ирээдүй болсон боловсон хүчин элитүүд болж бэлтгэгдэх болно. Бүх давхрагийн хүүхдүүдийг баярлуулахыг зорьж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ч мөн адил орхидуулалгүй баярлуусан. Туул голол цэвэрлэх мод тарих гэх мэт олон ажилууд зохион байгуулсан. Бидний хийсэн ажиллуудыг төрийн болон бусад албан байгууллагууд хүмүүс харж хамтран ажилладаг. Дунд гол цэвэрлэсэн үйл ажиллагаа нийслэлийн тохижилтын газрын жилийн тайлаанд орсон. Энэ мэт бидний ажилд үнэлэлт дүгнэлт хийж хамтран ажиллах төсөл гэрээнүүд ирэх болсон.

  

  

- Цаашлаад хийхээр төлөвлөсөн ажиллууд хэр байна вэ?

- Бид боловсролыг дэмжих зорилготойгоор “Боловсролтой монгол” эхлүүлээд хоёр ч сургалт явуулсан.  Хотжилттой холбоогоор дунд гол ширгэж эхэлсэн иймээс бид энэ хавиа цэвэрлэж, голоо хайрлах, голын орчинг тохижуулж хүүхэд багачууд ээжүүдэд салхилах газартай болохыг зорьж байна. Мөн ямар нэг улс төрийн нам, хүний харьяанд оролгүй ажиллахыг зорьдог. Хэрвээ орон нутгаа хөгжүүлэхийг хүсвэл ямарч улс төрийн намын хүн, энэ тойргоос сонгогдсон гишүүн, төрийн бус байгууллага хамаагүй ямар ч улс төр ярилгүй хамтдаа бүтээн байгуулахад нээлттэй.  Мөн бидний хийдэг ажиллуудыг олон нийт интернэрээр харж байнгын идэвхитэй груп, төрийн бус байгууллага учраас тэр бүр бүх хүмүүсийг нэгтгэж зар түгээж чадахгүй байгаа иймээс групын дэргэдэх цахим телевиз байгуулахаар ажлын хэсэг явагдаж байгаа. Иймээс сургуулиа төгсөөд удаагүй мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй залууст үүд хаалга нээлттэй.

  

-Та бүхэндээ холбогдож хамтран ажиллах сонирхолтой хүмүүс хэрхэн холбогдох вэ?

-Манай оффис, үйл ажиллагаа бүгд нэг нутгийн ахан дүүсийн сайхан сэтгэлийн үндсэнд суурьлаж явдаг. Оффис маань Уран ган ххк-ний оффисийн барилгын 5давхарт 503 тоотод байрладаг холбогдох утас: 99662244, 94166969.

Энэ удаагийн ярилцлагаараа хүсэл зорилго нийлсэн хүмүүс ашиг сонирхол харалгүй ямарч зүйл хийж болдогын нэгээхэн жишээг бага ч болов гэсэн харуулахыг зорьлоо. 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Sambuusuren [43.228.131.xxx] 2 жил
Mash olon olon uil ajilagaanuudiig zohion baiguuldag shuu Dandaa Zaluus iig urialsan niigmiin sain saihan ajiliig hiiseer baigaa tsaashidiin ajluudad ni amjilt husie semjij bga ;)
Даваасүрэн Амарбаясгалан [27.123.214.xxx] 2 жил
120,19,комбинатынхан нэртэй цахим нүүр номын хуудас бий болсон цагаас нутгийн ахандүүсийн нийгмийн идэвхи,оролцоо чармайлт, биесээ хүндлэх хүндлэл, хандах хандлагууд гээд маш олон зүйлүүд эерэгээр өөрчлөгдөж байгаад манай багийн болоод олон ахандүүсийн сэтгэл маш өндөр байгаа билээ. Бид ирээдүйдээ юу үлдээх вэ? Бид ирээдүйдээ эв нэгдлийг,нов ногоон МОНГОЛ-г , эрдэм боловсролыг,хүн чанарыг ,уламжлалт ёс заншил, эрүүл чийрэг спортлог ирээдүйг үлдээхийн төлөө чармайн зүтгэж ажиллах болно. НҮТББ: Комбинат 120-19
120, 19, комбинатынхан [202.21.106.xxx] 2 жил
https://www.facebook.com/groups/combinat12019/