Д.Дамдинцэрэн:Хяналтын ажилтнууд сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй


5 жил 2312

ШШГЕГ-аас 461 дүгээр ангид шүүгч амиа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор тус байгууллагын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-461 дүгээр анги түр хугацаагаар саатуулагдаж байсан сэжигтэн амь насаа алдсан хэрэг гарлаа. Ер нь тус хорих анги сэжигтнүүдийг ирэхэд нь ямар шалгалт хийдэг вэ?

-Хорих ангийн дотоод журам, цагдан хорих байрны дотоод журамд техникийн болон биечилсэн хяналтыг тавьдаг. 461 дүгээр ангид тухайн явдал болох үед ээлжийн бүрэн бүрэлдэхүүн ажиллаж байсан. Хэрэг болсноос хойш албаны дотоод шалгалт явагдаж байгаа. Хяналтын ажилтнууд, давхрын ажилтнууд сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй. Шалгалтын дараа эцэслэгдэж шийдэгдэнэ. Цагдаагийн байгууллага болон ШШГЕГ-аас шалгалтыг хийж байна.

-Хоригдож буй хүмүүсийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангаж чаддаг уу? 

-Давхар, өрөө бүрт камертай. Тухайн давхрын ажилтан нь бүх өрөөний камертаа зэрэг хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, нэг ажилтан 20-30 камерыг нэг дэлгэц дээр хянадаг. 

-Хэрэг гарах үед ажилтнууд ажлын байр дээрээ байсан уу?

-Давхарын харуул болон хяналтын алба хаагч ажлын байран дээрээ байсан. Харин камерын байршлаас хамаарч үзэгдэх орчин хязгаарлагдмал тул нэг камераар өрөөг 100 хувь бүрэн харах боломжгүй. 

-Боомилох эд зүйлстэй нь яагаад оруулсан юм бэ?

-Цагдан хорих ангийн дотоод журамд тухайн улирлын хувцастай нь оруулахыг зөвшөөрдөг.

-Түр саатуулах хугацаа нь дууссан байсан гэсэн. Энэ талаар тодруулж өгөөч?

-Саатуулах хугацаа нь дуусаагүй байсан. 21:40 цагийн үед хэрэг гарсан. Тогтоолын хугацаа 00:00 цагт дуусахаар байсан. Шалгалтын ажил хийгдэж байгаа тул урьдчилсан байдлаар дүгнэлт хэлэх боломжгүй.

-Талийгаачийн сэтгэл зүйн байдал нь ямар байсан бэ?

-Камерын бичлэгээс харахад сэтгэл санааны байдал анхаарал татахаар байгаагүй.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү