М.Есөнбаатар: Өрсөлдөгчид надаас биерхүү, бяртай байсан. Би айгаагүй ээ


5 жил 2318

 

Спортын төв ордонд үргэлжилж буй жюү жицүгийн олон улсын “Ulaanbaatar PRO” тэмцээний өсвөр үеийн 23 кг-ийн жинд аваргалсан, БЗД-ийн 44 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч М.Есөнбаатартай ярилцлаа. 
-Алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Баярлалаа. Үргэлж тусалж, зөвлөдөг Нямлхагва багшдаа баярлалаа. 
-Өрсөлдөгчид хэр байв?
-Надаас том биетэй, биерхүү, бяртай байсан. Гэхдээ би айгаагүй ээ. Ялна гэж л барилдсан.
Хэдэн настайгаасаа хойш барилдаж эхэлсэн бэ?
-. Би есөн настай. Дөрвөн настайгаасаа барилдаж эхэлсэн. Барилдах гоё байдаг. 
-Чи зөндөө олон медальтай юу. Хэд дэх медаль нь вэ?
-Жиү жицүгээр авч буй хоёр дахь медаль маань. Би өнгөрсөн өвөл болсон УАШТ-д 21 кг-ийн жинд түрүүлсэн.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү