Спортын сэтгүүлзүй эерэг урсгал, танин мэдэхүй, алжаал тайлах хандлагатай  


7 жил

    Хэрвээ та спортод дуртай мөн сэтгүүл зүйг сонирхдог бол наашаа нэг анхаараарай. Улсдаа ганц гэх тодотголтой спортын сэтгүүл зүйн анги МУБИС-ийн УБТС-д элсэлтээ авч байна. Анхны элсэлтээ 1997 оноос эхлэн шилдэг спортын сэтгүүлчдийг гаргасан юм. Дурьдвал: ETV-ийн сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат, Eagle телевизийн сэтгүүлч Б.Онон,  Монгол HD-ийн сэтгүүлч н.Баттөмөр, Ц.Цогцолмаа гэх чадварлаг сэтгүүлчид олон.

Үүнээс гадна сэтгүүл зүйн бусад чиглэл рүү хөрвөх чавдартай. Ирэх арван жилд хэрэгцээгүй болж орхигдох ажлын байрны тоонд сонины сэтгүүлч орсон байгаа юм. 

Монгол HD телевиз Сэтгүүлч н.Баттөмөр

Eagle телевиз сэтгүүлч Онон

   Спортын гэх тодотголтой ч бусад сэтгүүл зүйд хөрвөх чадвартай, илүү давуу талтай юм. Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн сэтгүүлчид спортын талаар хэвлэн нийтлэхэд хүндрэлтэй байдаг билээ.

Европын томоохон орнуудад спортоо дагаад сэтгүүл зүй бизнес нь төгс хөгжиж байгаа билээ. Сүүлийн үед манай улсад ч энэ хандлага хурдацтай хөгжиж байгаа. 

    Спортын сэтгүүлчийн анги нь МУБИС-ийн Урлаг Биеийн Тамирын сургуульд байдаг бөгөөд орчинд нь суралцаж, тамирчидтай ч найз нөхөд болон төгсдөг юм. Мөн Спорт Аялал Жуучлалын ангитай, энэ мэт МУБИС-д сонин содон эрэлттэй мэргэжлүүд байдаг бөгөөд тэр бүр хүмүүс мэдэлгүй өнгөрөх нь их байдаг юм. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү