Иргэн болгонд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгохоор боллоо


2 долоо хоног

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаа танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Вакцинжуулалтаа чанартай хийж, эхний тунг хийлгэсэн иргэдээ хамгаалах үүднээс хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 18-21 хоногийн дараа дархлаа бүрэн тогтдог гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тиймээс вакцинжуулалтаа чанартай байлгах үүднээс энэ сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Энэ хамгийн сүүлийн хөл хорио байгаасай гэж хүсэж байна.

Мөн бас нэгэн шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Оюутолгой ХХК-ийн татварын эргэн төлөгдсөн татварын орлогоос иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ" гэлээ. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү