А.Амбасэлмаа: 35 хүнээс коронавирус илэрч, нийслэлд нийт 980 тохиолдол бүртгэгдлээ


3 жил

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр 5433 PCR хүнд шинжилгээ хийхэд 35 хүнээс коронавирус илэрлээ. 

Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал, ажиглалт тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээгээр болон өмнөх тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас илэрсэн. Түүнчлэн Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны худалдааны төвөөс найман хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Мөн өчигдөр Улаанбаатараас Сэлэнгэ аймаг руу явсан нэг хүнээс коронавирус илэрсэн. Түүнийг нийслэл рүү авчирч, эмчилгээ хийж байна.

Одоогоор нийслэлд нийт 980 тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1814, эдгэрсэн 1358 байна. 

24 цагт 35 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Идэвхтэй голомтууд:

  • БЗД-ийн 8-р хорооны Х апартмент
  • Банк бус санхүүгийн байгууллага
  • Гутлын цех
  • Микс пиццатай холбоотой голомт
  • Наркологийн эмнэлэгтэй холбоотой голомт
  • Монос оффис
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү