Н.Номтойбаяр нарын шүүх хурал эхэллээ


3 жил

УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд эхэллээ. Шүүх хурал zoom  апп ашиглан болж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оногдуулсан 15 сая төгрөгөөр торгон ялыг 10 сая төгрөг болгон багасгасан юм. 

Харин Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Номтойбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон юм. Харин хэрэгт холбогдогч Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү