Баянгол дүүрэгт нэг байрны 13 хүнээс Covid-19 илэрлээ


3 жил

Эрүүл мэндийн яамны өнөөдөр (2021.01.19)-ийн 11.00 цагийн мэдээллээс хойш Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр  зургадугаар бичил хороолол, 19 дүгээр байранд Covid-19-ийн 13 тохиолдол илэрчээ. Тиймээс голомтын болон ойрын хавьтлуудыг илрүүлэх судалгааг үргэлжлүүлэн хийж, байрыг хамгаалалтад аваад байна. Дээрх орон сууц нь голдоо ганц СӨХ, хүнсний дэлгүүртэй гэх мэдээлэл байна. Тиймээс хүмүүс орцондоо бие биеэсээ халдвар авсан байх магадлал өндөр байгаа юм.

Covid-19 амьсгалын замаар халддаг учраас бие биетэйгээ хавьтал болсон үед халдвар авсан гэж үздэг аж. Эрүүл мэндийн яамнаас орон сууц, байранд амьдардаг иргэд аль болох цахилгаан шатаар явахгүй байх, цахилгаан шатанд хоёроос дээш хүн суухгүй байх, нүүр нүүрээ харж зогсохгүй байхыг зөвлөж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү