Ханх суманд өглөө 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


3 жил

Хөвсгөлаймгийн Ханх сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 308 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т/ нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:33 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус сумын Ходон багийн “Нуурт гэдэг газрын 10 км-ийн тойрогт мөн өдрийн 10:21 цагт 3.6 магнитуд, 12:00 цагт 3.8 магнитуд, 14:48 цагт 3.7 магнитуд, 18:06 цагт 4.0 магнитуд, 19:10 цагт 4.8 магнитуд, 20:01 цагт 3.8 магнитуд, 21:32 цагт 3.6 магнитуд, нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт явагдсан.

Тус аймгийн Засаг даргын нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээр сарын 14-ний өдрийн 02:10 цагт Ханх сумд очиж хоносон гэж албыхан мэдээлэв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү