ЭМЯ: Улаанбаатарт 7, Сэлэнгэд 4, Дархан-Уул аймагт 1, нийт 12 хүнээс халдвар илэрлээ


3 жил

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 19680 хүнд шинжилгээ хийхэд хавьтлын 12 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатарт 7 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь батлагдсан ойрын хавьтлын 5 хүн. 2 нь ХӨСҮТ-д ажиллаж байсан ариутгагч. Улаанбаатарт батлагдсан тохиолдол 96 болж байна.

  • Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 хороодоос нийт 246 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 4, 10, 14, 15, 22 хороодоос нийт 24 тохиолдол,
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 7, 16, 19, 20 хороодоос 14 тохиолдол,
  • Сүхбаатар дүүргийн 7, 12, 13, 16, 18 хороодоос нийт 14,
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос 1,
  • Хан-Уул дүүргийн 4, 10, 16, 21 хороодоос 16 тохиолдол,
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна. 

Сэлэнгэд 4 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 3 нь гэр бүлийн хүмүүс. Нэг нь эмнэлгийн ажилтан.  Дархан-Уул аймагт 1 тохиолдол бүртгэгдсэн. Энэ хүний тандалт судалгааг хийж байна. 

  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 193
  • Орхон 24
  • Улаанбаатар 84
  • Дорноговь 21, 
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 45 байна. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 831, эдгэрсэн 365, эмчлэгдэж байгаа 457 байна. Үүнээс 374 хөнгөн, 75 хүндэвтэр, 5 хүнд, 3 маш хүнд байна" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү