Улаанбаатарт 17-19 градус хүйтэн, цас орно


3 жил

Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2020 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 3-НААС 7-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 3-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 5, 6-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү