Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан


4 жил

Малч­ид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 ц­аг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 05-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-р сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 2-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү