Нэг хүн эдгэрч, дахин нэг жирэмсэн эмэгтэй амаржин охинтой болжээ


4 жил

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 406 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж танилцуулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 370 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-т сэжигтэй гэж үзэн тугсаарлансан 2, тандалтын зорилгоор хийсэн 7 шинжилгээ, ачаа тээврийн 19 жолоочид коронавирус илрээгүй.

Өнөөдөр 21 настай нэг оюутан эдгэрэн ХӨСҮТ-өөс гаран дараагийн ажиглалт руу шилжлээ. ОХУ-аас ирсэн уг оюутан 36 хоног эмчлэгдсэн.

Бас нэг сайн мэдээтэй. ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрч гарсан жирэмсэн эмэгтэй сувилалд хянагдаж байсан. Тухайн эмэгтэйгё өчигдөр ХӨСҮТ-д буцаан авчраад, өнөө өглөө төрж, охинтой боллоо" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү