Өнөөдөр /2020.06.04/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
“Зургаадугаар сарын 3-ны өдөр нийт 469 хүнд шинжилгээ хийхэд 468-аас нь халдвар илэрсэнгүй. Харин тавдугаар сарын 26-нд буюу ес хоногийн өмнө Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээ эерэг гарлаа.
Халдвар илрээгүй 468 шинжилгээг задалж хэлбэл, тандалтын шугамаар цуглуулсан 13, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад тусгаарлагдаж байсан 235 хүний давтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 ачаа тээврийн жолооч юм.
Мөн 21 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч буй сайн мэдээтэй” гэлээ.