Маргааш гэр хорооллын ус түгээх байрууд амарна


4 жил

Маргааш буюу зургадугаар сарын 5-нд бүх нийтийн амрах юм. Учир нь билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.

Нийслэлийн есөн дүүрэгт 800 орчим ус түгээх байр ажиллаж, гэр хорооллын иргэдийг хэрэглээний усаар хангадаг бөгөөд энэ өдөр гэр хорооллын ус түгээх байрууд амрах аж.

Ердийн хуваарийн дагуу ус түгээх байрууд пүрэв гарагт амардаг ч энэ долоо хоногийн пүрэв гарагт 10:00-14:00 16:00-19:00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Харин бямба гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү