Маргааш бүх нийтээр амарна


4 жил

Энэ жил их дүйчин өдөр зургаадугаар сарын 5-ны баасан гарагт тохиож байна. Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг Бурхан багшийн их дүйчэн өдөр хэмээдэг.

Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээрээ тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Монгол Улсад 1990 оноос хойш дүйчин өдрийг тэмдэглэх болсон. Харин өнгөрсөн жил Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амрахаар хуульчилсан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү