Монгол Улс I-V сард 17.5 сая ширхэг амны хаалт импортолжээ


4 жил

Монгол Улс оны эхний таван сард нийт 17.5 сая ширхэг амны хаалт импортолсон нь жилийн өмнөхөөс 17 дахин өссөн үзүүлэлт болж байна.

Мөн үнийн дүн нь 45 дахин нэмэгдэж, 5.4 сая ам.доллар болжээ. Дээрх хугацаанд нийт 11 сая ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмж импортолсон байна. Энэ нь жилийн өмнөхөөс 16.8 хувиар буурсан ч биет хэмжээгээрээ 51.5 хувиар өссөн дүн юм. Түүнчлэн он гарснаас хойш нийт 87.5 мянган ширхэг шинэ төрлийн “коронавирус”-ийн оношлуур импортолсон байгааг Гаалийн ерөнхий газрын урьдчилсан статистик харуулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү