Энхийг сахиулах ажиллагаанд бэлтгэгдэж байсан алба хаагч нас баржээ


4 жил

Энэ сарын 1-ний өдөр Тавантолгой дахь зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор бэлтгэлд гараад байсан, 47 настай алба хаагч нас барсан хэрэг гарчээ.

Цагдаагийн алба хаагчдийн урьдчилсан үзлэгээр талийгаачийн биед харагдах ил шарх, бэртэлгүй байсан гэв. Талийгаач нь зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа Налайх дахь 337 дугаар ангийн ажиллагааны удирдлагын тасгийн даргаар хошууч цолтой ажиллаж байжээ. Тэрээр энхийг сахиулах ажиллагаанд явах цэргийн алба хаагчдын гүйцэтгэх ёстой бэлтгэлээ хийсний дараа бие нь гэнэт муудан, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан баржээ.

Уг хэргийг харьяаллын дагуу Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү