БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа


1 сар

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг ‘’Нэг хот-Нэг стандарт’’ зорилтот жил болгон зарлаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон 9 дүүргийн хэмжээнд ‘’Нэг хот-Нэг стандарт’’ болзолт уралдааныг зарласан билээ.

Тус жилийн хүрээнд зарлагдсан болзолт уралдааны нэгдүгээр улирлын дүн гарч Нийслэлийн тэргүүний хороо, хэсгийн ахлагч нарын тэргүүний баг, тэргүүний агентлагууд шалгарлаа. Тухайлбал, ‘’Нэг хот Нэг стандарт’’ болзолт уралдааны хэсгийн ахлагч нарын тэргүүний багаар дүүргийн 16 дугаар хорооны хамт олон шалгарч Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаас шагналаа гардан авсан юм.

Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин: ‘’Хорооныхоо иргэд, аж ахуй нэгж хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль, тогтоомж, стандарт, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд идэвх санаачлагатай оролцож, жил бүр Нийслэлийн шилдгээр шалгарч буй 16 дугаар хорооны хамт олонд баяр хүргэж, Талархал’’ илэрхийллээ.

Мөн дэлхий нийтийг цочроогоод буй Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж буй Засаг даргын Тамгын газарт Азийн сангаас 6600 ширхэг маск хандивласанг гардуулан өглөө хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү