Өнөөдөр Энэтхэг рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ


4 жил

БНЭУ-ын Дели хот руу энэ сарын 18-нд буюу өнөөдөр тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ авчрах шийдвэр гаргасан талаар УОК-ын шуурхай штабаас мэдээлсэн билээ. Уг нислэгээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эдийн засгийн хүндрэлтэй иргэдийг авчрах юм. Тусгай үүргийн онгоц энэ сарын 19-нд Улаанбаатарт газардана.

Харин тус улсад шавилан сууж байгаа ламхай нарыг дараагийн нислэгт хамруулах талаар судалж байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Ламхай нарын хувьд Дели хотоос 2000 гаруй км-ийн зайтай газар  шавилан суудаг. Эдгээр иргэнийг 2000 км газар өвчний тархалт өндөр бүс нутгуудаар дамжуулж  Дели хотод авчрах нь  өөрөө эрсдэлтэй байгаа юм. Энэ бүх хүчин зүйлийг харгалзан үзэж, шавилан суудаг газарт нь хамгийн ойр байрлах  хотуудад нислэг хийж болох эсэхийг судалж байна” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү